Эрчүүдийн бэлэг
EDC (Everyday Carry) гэдэг нь өдөр бүр биедээ авч явдаг, шаардлагатай мөчид гарын доор байх зайлшгүй хэрэгслүүдийн систем юм. Хутга, гар чийдэн, олон үйлдэлт багаж зэрэг нь өнөөдөр АНУ, Европ, Солонгос, Япон, Орос гэх мэт дэлхийн олон улс орны эрчүүдийн дунд хамгийн түгээмэл, хамгийн эрэлттэй хобби, амьдралын хэв маяг болоод байна. YouTube, Instagram дээр сая сая дагагчтай EDC сувгууд байдгийн шалтгаан нь эр хүн бүр өөрийгөө "байнгын бэлэн байдалд байж ямар ч асуудлыг шийдэж чаддаг" гэдгээ мэдрэхийг хүсдэг байгалийн төрөлх зөнтэй холбоотой.
Яагаад эрэгтэйчүүдэд өгөх хамгийн шилдэг бэлэг вэ?
Хувцас, үнэртэн зэрэг ердийн бэлгүүдээс ялгаатай нь бараг бүх эрчүүд янз бүрийн багажинд дуртай байдаг учир EDC хэрэгслийг өдөр бүр, олон жил гараасаа салгалгүй авч явдаг хайртай эд зүйл нь болдог. Ийм учраас EDC хэрэгсэл нь тавиур дээр тоосонд дарагдуулаад орхидоггүй онцгой бэлэг юм. Бэлэг авагч бэлгийг хаая нэг харсан үедээ л биш, хэрэглэх бүрдээ таныг санана. Мөн энэ бол "би чамайг сайн мэднэ" гэдгийг харуулсан чин сэтгэлийн бэлэг болно. Учир нь чанартай EDC хэрэгсэл бэлэглэх нь маш нарийн мэдрэмжтэй сонголт хийдэг хүн гэдгийг харуулдаг. Эрчүүдийн бэлэг, эрэгтэйчүүдийн бэлэг, эрчүүдэд өгөх бэлэг, эрэгтэйчүүдэд өгөх бэлэг, EDC хэрэгсэл, Every day carry, эвхдэг хутга, эвхэгддэг хутга, тонгорого, сайн гантай хутга, гар чийдэн, тод тусгалтай гар чийдэн, жижиг гар чийдэн, олон үйлдэлт багаж, мультитүүл, multitool