Beluga PFP01KMW эвхдэг хутга
Petrified Fish Beluga PFP01
Petrified Fish Beluga PFP01 бол тус брэндийн ур чадвар, нэр хүнд, үнэ цэнийг хамгийн өндөрт тунхагласан нэрийн хуудас болсон шилдэг загвар.
Орчин үеийн эрчүүдийн амьдралын хэв маяг, аялал зугаалга, ан агнуур, загасчлал болон өдөр тутмын хэрэгцээнд зориулагдсан Beluga PFP01 бол нарийн урлал, өндөр бүтээмжийн төгс хослол юм. Халаасанд хамгийн эвтэйхэн суухаар бүтээгдсэн хөнгөн атлаа гайхалтай бат бөх энэхүү өдөр тутмын хэрэгсэл (EDC tool) нь таны хэв маягийг илэрхийлнэ.
Youtube бичлэг үзэх: https://youtu.be/Eou6CK2LpDg?si=5aLx9YfhMM9et5ff
Үзүүлэлт (Specifications)
Нийт урт: 210 мм
Ирний урт: 93 мм
Ирний зузаан: 3.9 мм (Ачаалал даах өндөр чадвартай)
Ирний өргөн: 34 мм
Ирний ган: Өндөр зэрэглэлийн K110 ган (Австрийн Bohler брэндийн энэхүү ган нь элэгдэлд маш тэсвэртэй, ирээ гайхалтай удаан хадгалдаг)
Ирний гадаргуугийн өнгөлгөө: Black stonewashed (Хар өнгөлгөө, илүү тансаг харагдуулна, ус чийгтэй орчинд илүү тэсвэртэй)
Бариулын материал: Micarta (Чийгтэй гарт ч гулсахгүй, атгалтад хамгийн эвтэйхэн)
Хатуулаг: 58-60 HRC (Олон улсын стандартын өндөр хатуулагтай)
Нугарах тэнхлэгийн систем: Ceramic bearing буюу керамик холхивч (маш зөөлөн нээгдэж хаагдана)
Цэвэр жин: 159 гр (Халаасанд үл мэдэгдэх хөнгөн)