PFB02GRDW эвхдэг хутга
Petrified Fish PFB02 - Loco
Орчин үеийн эрчүүдийн амьдралын хэв маяг, аялал зугаалга, өдөр тутмын хэрэгцээнд зориулагдсан Loco PFB02 эвхдэг хутга бол инженерчлэлийн нарийн хийц болон өндөр бүтээмжийн төгс зохицол юм. Гартаа барихад л чанарыг нь шууд мэдрэх энэхүү нарийн багаж нь таны хамгийн найдвартай өдөр тутмын туслах (EDC tool) байх болно.
Үзүүлэлт (Specifications)
Youtube бичлэг үзэх: https://youtu.be/_fYyF9L7QZU?si=sPOBipLwlJkbGKxk
Нийт урт: 218 мм
Ажлын хэсгийн (Ирний) урт: 94 мм
Ирний зузаан: 3.5 мм - Ачаалал даах өндөр чадвартай
Ирний материал: Өндөр зэрэглэлийн D2 ган (Чанар нь шалгагдсан, ирээ маш урт хугацаанд хурцаар нь хадгална. Олон жилийн түүхтэй домогт ган)
Хатуулаг: 59-61 HRC (Олон улсын дээд зэрэглэлийн хатуулаг)
Ирний өнгөлгөө: Black Stonewashed (Хар өнгөлгөө, илүү тансаг харагдуулна, ус чийгтэй орчинд илүү тэсвэртэй
Нугарах тэнхлэгийн систем: Caged Ceramic Ball Bearing буюу хаалттай керамик үрлэн холхивч (Ямар ч гацалтгүй, супер зөөлөн, торгомсог нээлт)
Бариулын материал: G10 (Гарнаас гулсахгүй, чийг, халуун хүйтэнд хэлбэрээ алддаггүй)
Цэвэр жин: 150 гр